Bid 4

Эрдэнэ минь 4 сар хүрлээ

2013 оны 10-р сарын 25 Нийтэлсэн supermom

өнгөрсөн амралтын өдөр бяцхан хүү минь дөрвөн сар хүрлээ. Вакцинаа хийлгээд ээж хүү хоёр завгүй байсан болохоор өнөөдөр л бичлэг бичиж сууна.

Саяхан л цүндийцээд хүүгээ хурдхан гараасай гээд яараад сууж байсан шиг санагдах юм. Гэтэл үр минь энэ хорвоод ирээд аль хэдийнэ 4 сар болчихжээ.

Өдөр бүр шинэ юм сурч, улам л хайр хүргээд, улам л эгдүүтэй болоод л байна. 4 сарынхаа хэмжилтыг хийлгэхэд хүү маань 8900 гр жинтэй 69 см болжээ. Хацар л бумбайж мярайлахгүй байна гээд аав нь формула хүртэл аваад байсан чинь эмч нь жингээ сайн нэмж байна. Санаа зоволтгүй гэнээ.

Дан хөхөө иддэг байсан чинь сүүлийн үед бид нарын идэж ууж байгаа бүгдээс амсаад үзчих санаатай дагуулж харж, амаа хөдөлгөж, гараа явуулж, хүрвэл базаад амруугаа хийдэг болоод байгаа.

Хөхний сүү маань их байгаа ч нэг цэхийсэн шингэхэн байгаа юм шиг санагдаад аавынх нь авчирсан формулагаас өдөрт 30гр-ыг өгч байгаа. өгөх ч гэж дээ, угжныхаа хөхийг хазаж, амруугаа урсаад орсныг нь хальт залгисан болж тоглоод 10-20 граммыг нь л уудаг байх. Бас сок, тараг бага багаар өгч байгаа. Уржигдар агаа нь тавагтай боов ширээн дээр авчраад тавьсан чинь гараа явуулаад нэгийг аваад учиргүй ам руугаа хийгээд нэг буланг нь сайн хөхөөд байнаа, хэ хэ.

Амруу нь эмтрээд орчих байх гээд авах гэсэн чарлаад, хамаг байдгаараа татаад байхаар нь хэсэг байлгав. их дуртай сороод л буйлаараа мэрээд л нээрээ ч их хоол олоод идчихэж байгаа болтой баясаал инээгээл.

Эмээд нь утасдаж хэлсэн чинь ойрхон дүүтэй хүүхэд эрт хоолонд орох гээд байдаг гэсэн шүү, дүүг нь гарга гарга гээл аальгүйтаад байна лээ.

Хүү минь одоо ороогоод ганцаараа суудаг, хажуу тийшээ эргэнэ, тоглоомоо гараа сарвайгаад барьж авна, өвөр дээр цогино, дэгэж дэрвэнэ, аав ээж агаагаа ялгаж танина. Уянгын дуу тавихаар өмөлзөж уйлах гээд ээжийгээ дуу сонсгохгүй, Baby Finger энэ тэр гэсэн хөөрхөн клиптэй цоглог хэмнэлтэй дуунууддаа дуртай. гар хөлөө сарвагнаад бүжиглэх гээд байгаа юм шиг л болно.

Шүдтэй болж амжаагүй л байна. удахгүй ургах байхаа. юм хазах гээд хаздаг юмаа унагаачихаараа уруулаа бувар бувар гээд мэрээд хазлаад байгаа.

Хүзүүндээ гэдсэндээ гижигтэй тослоод илэхээр ход ход инээгээд мурчигнаад байдын.

Шөнө уйлахгүй, хальт сэрч мөөмөө идчихээд л буцаад унтаад өгнө. 2 сарын вакцинаасаа хойш орон дээрээ унтахгүй дандаа "манайд хонож" байгаа. орныхоо тэн хагаст нь миний хүү, нөгөө хагаст нь аав ээж нь хэ хэ.

Аав нь хэд хоногийн өмнө өглөө сэрээд

-Урд шөнө миний мөрөн доор хүүгийн гар байгааг мэдээд л санаа зовоод байгаа хэрнээ сэрж чадахгүй унтаад байсан гэж авдымдаа. тэгсэн уржигдар шөнө толгойгоороо хүүхэд мөргөөд хаяцан. Тэгээд давтан хэрэгтэй учраас өчигдрөөс аав том ороонд ганцаараа, би хайртай залуутайгаа 2лахнаа унтдаг болсон. 

Хайртай залуу гэснээс би хүүгийн вакциныг хийлгээд хоёр хоног хүүтэйгээ зууралдаад нөхрийн хувцас хунарыг бэлдэж өгч чадаагүй. тэгсэн найз нь таараад чи чинь гэртээ хоноогүй юм уу өчигдөр өмсөөтэй байсан цамцтайгаа л явж байна ш дээ гэсэн гэнэ.

Тэгэхээр нь манай хүн, өө хөгшин чинь моодноос гарцан ш дээ, /миний нэрийг хэлээл/ өөр залууд хайртай болчоод юун миний хувцас хунарыг бэлдэж өгөх, намайг тоохоо ч байсан ш дээ гээд тоглоом шоглоом болгоол өнгөрсөн юм байж.

Тэгсэн найз нь над руу залгаал.

-За юу байна энээ тэрээ гээл ойр зуурын юм ярьж байснаа За чи минь юу л болоод байна даа, танай хүнээс хальт сонсоод бүүр итгэж өгдөггүй, тэгээл чамаас өөрөөс чинь сонсох гээл залгаж байна даа гэдийн. Би бүүр гайхаал юу ен юу гэсийн гэсэн чинь Чи чинь өөр залуутай болцым биш үү гэнээ.

Баахан будилж будилж ярьж ярьж нэг учрыг нь олоод бөөн инээдэм болов. Манай хүн хүүгээ хэлснийг найз нь шууд утгаар нь ойлгоод хэдэн найзууддаа тарааж яриад бөөн холион бантан хэ хэ.

Би ч нээрээ хүүгээ төрснөөс хойш хоёр томыг бол бараг тоохоо байгаад байноо.

Төрсний дараах хямрал

2013 оны 10-р сарын 15 Нийтэлсэн supermom
 Хэн нэгнийг хорвоод төрүүлж “гавъяа” байгуулсаны дараа гурав хоног өнгөрөхөд танд бусад эхчүүдийн нэгэн адил хөнгөхөн гуниг төрнө. Үүний хамгийн гол буруутан нь гормоны өөрчлөлт ба ямарваа нэгэн сэтгэл хөөрлийн дараа зайлшгүй гардаг хэвийн уналт билээ. Ингээд л та хүүхдээ тэвэрч суухдаа гэнэт уйлмаар санагддаг.

Хэдэн долоо хоногийн турш хүүхэддээ халамж хайраа завгүй зориулж байтал хэрэг явдал өөрөөр эргэнэ. Хүүхэд өдөр, шөнийг ялгадаггүй тул та ч мөн ялгаварлалгүй хүүхдээ асран, зарим үед таны сүүний гарц муудаж болно. Та түр ч атугай зүүрмэглэх гэж орон дээр дөнгөж хэвтмэгц хүүхэд тань уйлж эхэлнэ. Та эрч хүчээ нөхөн сэргээх гэхээсээ илүү үрэн таран хийж орхино. Бие бялдраараа ядрахаас гадна төрсний дараахь шарх сорвиндоо шаналах үе ирнэ. /нэн ялангуяа хагалгааны дараа эхчүүдэд маш хэцүү байдаг/ Түүнчлэн төрөлтийн үйл явц урьд төсөөлж байсан шиг амжилттай явагдаагүй, байнга тавгүйтэн уйлах хүүхэд, мөн эр нөхрүүд нь ч санаснаар халамжилж өгөхгүй байгаа мэт санагдана. Энэ бүх өдөр тутам тохиолдож байгаа үзэгдлүүд бүгд нийлээд хоёр долоо хоногийн дараа гэхэд та нэлээдгүй хүнд байдалд орж болно.

Төрсний дараахь эхний сард эмэгтэй хүний амьдралд урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр их өөрчлөлт ордог. Нийт эхчүүдийн 50-75 хувь нь хүүхдээ төрүүлсний дараа ямар нэг хэмжээгээр сэтгэлээр унасан байдагт гайхаад байх зүйл үгүй билээ. /Хэрэв эрчүүд хүүхэд төрүүлээд, хүүхдээ хөхөөрөө хооллодог байсан бол тэд 100 хувь өвдөх байсан биз/ Зүгээр нэг сэтгэлээр унахаас гадна эхчүүдийн 10-20 хувь нь төрсний дараахь сэтгэлийн хямралаар өвдөж, энэ нь ажиллах чадваргүй болох, байнгын түгшүүртэй болох, нойргүйдэх, айх, байн байн уйлах, ямарваа нэгэн золгүй явдлыг зөгнөх, өөрийгөө тордох сонирхолгүй болох, мөн эр нөхөр, бүр заримдаа хүүхэддээ ч сөргөөр хандаж эхэлдэгээр илэрдэг.

Төрсний дараахь сэтгэлийн хямралын үеэр бий болж байгаа аливаа сөрөг мэдрэмжүүд нь гэнэт л тань дээр нураад ирсэн саяхны бүх өөрчлөлтүүдэд дасахын тулд бие бялдрын, сэтгэл зүйн хийгээд сэтгэл хөдлөл ийн бүхий л нөөцөө зарцуулан барсан гэдгийн дохио юм. Энэ нь таны сул талыг харуулж байгаа юм биш, харин эдгээр өөрчлөлтөд дасан зохицохын тулд өөрийн бие организмын бүхий л боломжоо шавхаж дууссан гэсэн үг билээ. Төрөлт, нярайг асрах, төрсний дараа сэтгэлийн хямралд орох зэрэг эрч хүчийг барсан үйл явдлууд нь дааврын өөрчлөлтийг ч буй болгодог. Төрсний дараахь сэтгэл гутрал, сэтгэлийн хямрал зэрэг нь ердийн үзэгдэл хэдий ч үүнээс зайлсхийх, үгүй ядаж хүндрэлийг нь багасгах аргууд бий.

Тайван, тухтай байх мөчийг алдалгүй барьж ав. Бүх хүний хувьд бүгдийг нь биелүүлэгч байх гэж оролдсоны хэрэггүй. Хүүхэд төрүүлнэ гэдэг та эргэн тойрны хүмүүсээс аливаа анхаарал халамжийг хүртэх эрх авлаа л гэсэн үг. Хүүхэд асрах ажлыг гартаа оруулахад танд цаг хэрэгтэй. Та зоогийн газарт байдаг шиг тансаг амтат хоол бэлтгэн, тансаг хүлээн авалт зохион байгуулж, бас давхар гэр орноо цэвэрлэн, хажуугаар нь хүүхдээ асарна гэж хэзээ ч үгүй. Та бүхнийг хийж амжуулахад эрч хүч дутах бөгөөд хэн ч таныг бүгдийг хий гэж албадахгүй шүү дээ.

Хамгийн үнэ цэнэтэй зүйлээс барьж ав. “Би юу ч хийж амжихгүй байна” гэх сэтгэгдэл танд төрөх үе нэлээдгүй тохиолдоно. Хэрэв таны хүүхэд нэлээд өндөр “шаардлагатай” /уйланхай/ бол танаас хамаг эрч хүчийг сорж авдаг элдэв ажил үүргээ түр ч атугай хойш нь тавигтун. Хүүхдээ цаг ямагт бөөцийлөх цаг хугацаа насан туршид мөнхөд үргэлжлэхгүй шүү дээ.

Гэртээ шигдэлгүй гадуур гар. Ээж, нярай хүүхэд хоёрын хоорондын гэрээнд “Цаг үргэлж гэрээсээ гарахгүй байх” гэсэн нэг ч заалт үгүй. Та хаана л байна, таны нярай ч мөн тэнд л байх болно. Олон цагаар гадуур зугаалахдаа хүүхдээ үүрдэг цүнхэнд суулгаад аваад яв. Болж өгвөл өдрийн хугасыг гэрээс гадуур өнгөрөөх нь сэтгэлийн хямралд орохгүй байхад тустай.

Мартагийн сануулга: Би найм дахь хүүхдээ төрүүлсэний дараа хүүхдүүдийн шуугианаас толгой эргэж байгаагаа мэдэрдэг болсон. Би ч төдөлгүй дэргэд нь хүн байхад төдий л таатай биш ааш муутай нэгэн болж хувирлаа. Та итгэх үү, үгүй юу би ямартаа ч өөрийгөө сайн эх гэхэд эргэлздэг болов. Миний арван дөрвөн настай охин надад хандаж “Би хэзээ ч хүүхэдтэй болохгүй” хэмээн мэдэгдэхэд би өөрийгөө л буруутай юм шиг санадаг болов. Миний зан ааш гэр бүлийнхэнд маань дарамттай болоод байгааг ойлгоод би бусдаас тусламж хүсч, өөрийгөө өөрчлөхөөр бүрмөсөн шийдсэн юм. Охидууд маань эх болох нь тийм ч сайхан зүйл биш гэсэн сэтгэгдэлтэй өсөөсэй гэж би огт хүсээгүй юм.

Хамтын эмчилгээг оролдоод үз. Та ганцаараа сэтгэлийн хямралд орсон нь биш. Дөнгөж төрсөн бараг бүх эхчүүд сэтгэл санаагаар унах өдрүүд тохиолддог. Эрт дээрээс уламжилж ирсэн эх, хүүхэд хоёрын харилцаанд “Ээж нь ганцаараа хүүхэдтэйгээ гэртээ” гэсэн ойлголт хэзээ ч байгаагүй. Харин “баяр баясал, зовлон гунигаа хуваалцаж байдаг эх, хүүхэд” л гэж байсан. Энэ үеийг даван туулахад танд ойр дотно зөвлөгч нар хэрэгтэй. Эхчүүд өөрийн амьдралд тохиолдож байгаа энэхүү шилжилтийн үед бусадтай зөвлөлдөхийн үнэ цэнийг өндөрт үнэлж байгаа юм. Олон орнуудад эхчүүд цуглаж, өөр хоорондоо зөвлөлдөн дэмжлэг авах зориулалттай газар байгуулагдан ажиллаж байна.

Сайн хоолло. Сэтгэлийн хямралд орсноор хоолны дуршил муудахад хүргэж, хоол муу идсэнээр сэтгэлийн хямралыг улам бүр хүндрүүлдэг. Таны өдөр тутмын цэсэнд тэнцвэржүүлсэн хүнс жаахан ч гэсэн агуулагдах ёстой юм шүү.

Өөрийгөө торд. “Надад үсээ ч самнах зав, бас хүч чадал гарахгүй юм” гэж ярих нь сэтгэлийн хямралд орсоны нэг үзэгдэл. Дутуу дулимаг хооллох, өөрийгөө арчлахгүй хаях зэрэг нь сэтгэлийн хямралыг улам бүр сэдрээдэг. Хэрэв та сайхан харагдаж байвал таны сэтгэл санаа өөдрөг байх магадлал ч төдий чинээ өндөр болно. Арчлахад хялбар богинохон тайралтаар төрсний дараахь эхний саруудад үсээ тайруулах нь зохимжтой юм шүү.

Өөрийгөө эрхлүүл. Өнөөдөр амрах нь таны эрх. Өдөр тутам ийм л байх болно. Үсчинд очих, гоо сайханчаар үйлчлүүлэх, иллэг хийлгүүлэх, өдөр тутам шүршүүрт орж амрах зэрэг нь хамгийн сайн эмчилгээ билээ.
“Гэхдээ надад цаг зав байхгүй, би хүүхэддээ хэрэгтэй” гэж та дургүйцэж магадгүй. Танд цаг байхаар барахгүй таны хүүхдэд эрүүл ээж хэрэгтэй гэдгийг та санаарай.

http://asubi.mn/ сайтаас чирээд ирлээ.

Ээж маань эмчилгээгээ хийлгээд ирлээ

2013 оны 10-р сарын 09 Нийтэлсэн supermom

Биеийг минь ургуулж, ухааныг минь ундрааж, амьдралын замын минь бартаа бүрийг тэгшлэх гэж өөрийгөө мартаж, өдий олон жил зүтгэж яваа жижигхээн буурал ээж минь эмчилгээгээ хийлгээд өчигдөр ирлээ.

"Bumrungrad" гэдэг Тайланд эмнэлэгт үзүүлэхээр ах маань ээжийг аваад явсан юм. Очиход энд хийсэн шинжилгээнүүдийг нь заавал өөр дээрээ дахин хийдэг юм байна. Тэгээд элэгнийх нь уйланхайг аюулгүй бага хэмжээтэй учир аяндаа шимэгдэнэ. Хэрвээ нэмэгдэхээр бол соруулж авдаг үгүй бол шимэгдүүлдэг эмчилгээ хийдэг. Одоохондоо эмилгээ хийх шаардлагагүй гэсэн байна.

Харин нойр булчирхай, цөс 2-т н эмчилгээ хийлгэжээ. Азаар бид нарын сандраад байсан шиг тийм хүнд өвчлөөгүй байсан байнаа ээж минь.

Зургаан сарын дараа дахиж очиж элэгнийхээ уйланхайг шалгуулна, хоолны дэглэм барина тэгээд л санаа зовох юмгүй боллоо. 

Ээжийгээ эзгүй, ялангуяа эмчилгээ хийлгэхээр хол явсан байхад нь сэтгэл нэг л эвгүй. Аавынд очиход аав маань ганцаархнаа сууж байгааг харсан чинь өөрийн эрхгүй нулимс урсаад ээж маань ингээд л байхгүй болчихвол гэсэн хар бодол орж ирээд хэцүү байлаа.

Ээж минь маргааш очино гэж ярьсны дараа аавын маань дуу хүртэл цовоо болоод л ээжийнх нь дуртай хоолыг хийнэ гээд гараа гаргаж, өөхийг нь ялгаад банш чимхээд хэ хэ.

Хүүгээ гаргаснаас хойш улам эмзэг болсымуу эсвэл нас нэмэгдэхээр ухаан сууж ингэдэг юм уу, аав ээж хоёрыгоо улам л их хайрлаад үргэлж л дэргэд баймаар санагдаад, хэзээ нэгэн цагт биднийгээ орхиод явна даа гэсэн бодол сэтгэл сэмлэдэг болжээ.

Ээж аав хоёр шиг минь биднийг яг л хүүхэд шиг хайрлаж бөөцийлж эрхлүүж санаа тавьдаг хүн хаана ч байхгүй. Ааваар нуруугаа маажуулахаар хурууныхаа өндөгүүдээр зөөлөн зөөлөн илнэ, хумсаараа маажил даа аав аа, гэхээр миний охин өвдчихгүй юм уу гэдийн. Зарим үед хань ижил, үр хүүхэдтэй болохоо жоохон хойшлуулаад аав ээж хоёрыгоо хэдэн жил хамт байж асардаг байж дээ гэж бодогдох юм.

Одоо бол очлоо гэхэд хүүхэдтэйгээ зууралдаад ээжээрээ хоол цай хийлгэж эрхлэж байгаад ирэхээс өөр юм байхгүй.

100 эрхмийн Уртнасан гуайтай дугаар дээр "Эрхлүүлэх хүнгүй болсон цагт эрх дуусдаг" гэж хэлсэн үг байнга л бодогдоостой. Нээрээ л ээж аав 2 минь үгүй бол би хэндээ ч ингэж хүүхэд шиг, жоохон охин шиг эрхлэх билээ дээ.

Бүх л хүний аав, ээжүүд эрүүл энх урт насалж, үр хүүхдүүдээ элэг бүтэн байлгаасай.

Дотрын сайн эмч, эмнэлэг мэдэх хүн байна уу

2013 оны 09-р сарын 14 Нийтэлсэн supermom

Ээж маань дотрын эход харуулсан чинь элгэндээ жижиг уйланхайтай, бас нойр булчирхай, цөс нь үрэвсэлтэй байна гэлээ.

Тэгээд дотрын эмнэлэг хайж, лавлахуудаас асуусан чинь зөндөөн эмнэлэг байна.

Хэвтэж эмчлүүлж үзсэн эмчилгээ сайтай хувийн дотрын эмнэлэг мэдэх хүн байвал хэлж өгч туслаач.

Ээждээ санаа зовоод, өвдөж байгаад орхиод явчихвал яаанаа гэж бодогдоод хэцүү байнаа. Бушуухан л сайн эмчилгээ хийлгэх гэсэн олигтой мэдээлэл олж чаддаггүй.

Эрхэм блогчид минь мэддэг зүйлсээ хуваалцаач.

Аагий Түүгий удахгүй гурван сар хүрлээ

2013 оны 09-р сарын 12 Нийтэлсэн supermom

Аагий Түүгий гэж манай жижигхэн маамуугийн хоч. Юу гэсэн утгатай вэ гэхээр уйлаад уурлаад байхаар нь эмээ нь аашны тулам бэ яасан гэсэн байхгүй юу. Тэгсэн агаа нь дараахан нь

-Ээж миний дүү чинь заримдаа  аймаар уйлдаг Аашнөы түмпэн тээ гээд бид нар бөөн инээдэм болоод тэрнээс хойш Аашны түмпэн буюу Аагий Түүгий гэж өхөөрддөг болсон юм.

Хүү маань хэдхэн хоногийн дараа гурван сар хүрнэ. Одоо нээх хөөрхөн буйлаа гаргаад л ангайтлаа инээгээд аальгүйтдэг, аймаар чалчаа байрын ганганаж гунганаж ярьдаг ээж, аав, агаа эмээ өвөөгөө ялгаж таньдаг. Хэн дээр нь очвол таатай байхаа мэдээд авах гэхээр нь ялгавартай хариу үйлдэл үзүүлдэг.

Учиргүй өмөлзөж, гомдож уйлж бас сураад байгаа. Тоглоом бариулахаар яг  сайн тоглох учраа олохгүй хэсэгхэн барьж байгаад сул хаячихна. хоёр гарыг бол атгаж байгаал амруугаа чихээд хазаад мэрээд хөхөөд баллаж байгаамаа.

Аавыгаа орой ирэхээр аймаар сайхан загнаал очдог ч сахлаараа хатгаад үнсээд ноолоод байхаар нь удалгүй уурлаал над руу аврал эрсэн харцаар хараад эхэлдэг.

Өөрийнхөө орон дээр бүүр унтахаа байсан өвөрт сарвайгаал "бууж өгсөн самуурайн пооз"-оо аваал унтаж байх санаатай. Хоёр гараа толгойныхоо хоёр талд тавиад унтахыг нь "бууж өгсөн самуурайн поз" гэж аав нь нэрлэсийн хэ хэ.

Авахуулж сургасан байна гэж хадам ээж маань үглээд л байсан. Үнэн л дээ. уйлах гэнгүүт нь л гүйж очоод тэврээд авдым чинь. Одоо бүр авахуулах гэнэ авангуут зүгээр өвөр дээр байхгүй өрөөнүүдээр явуулж байх гэнэ,

жоохон юм байж их санаатай.

Аагий Түүгий сэрсэн тул дараа үргэлжлэлийг нь бичнээ

Том хүүгийн маань ″том″ асуудал

2013 оны 09-р сарын 11 Нийтэлсэн supermom

Манайх өнгөрсөн баасан гаригт өөр байранд орж нүүдэл суудал хийгээд хүүгийнхээ сургуулийг шилжүүллээ. Тэгээд даваа гаригаас шинэ сургуульдаа явж эхэлтэл том асуудал гарч ирлээ.

Яасан гэхлээр шинэ сургуулийн шинэ ангийн багшдаа хүү маань гологдов. Уг нь хуучин ангидаа байхдаа гайгүй сурдаг сурагчийнхаа тоонд ордог хаврын улсын шалгалтаа монгол хэл мат 2-оо хоёуланг нь А өгөөд гуравдугаар ангиа онц төгссөн юм. гэтэл шинэ багш нь манай хүүг өчигдөр уржигдар 2 авахаар очтол баахан шүүмжиллээ. Бүүр 3 дугаар ангидаа суусан биздээ завсардаагүй биздээ гээл. сууж сураагүй байна, удаан бичиж байна, ийш тийшээ их харж байна гээл сандлаа унагаасан гэж хүртэл "муулав"

Хуучин ангийнх нь багш хичээлээ ер нь их чөлөөтэй байлгаж байгаад заадаг ширээгээ дандаа өөрчилж хэд хэдээр нь нийлүүлж баг энэ тэр болгоод хооронд нь өрсөлдүүлж хичээл хийдэг байсан, хуучин багш нь хүүг маань хичээлдээ сайн ангидаа зохиогддог тэмцээн уралдаанд их идэвхитэй байдаг энэ тэр гэдэг байсан болохоор хүүдээ бараг санаа зовдоггүй байлаа. хүү маань ч өөрийгөө сайн сурагч гэж боддог байсан байх. тэгээд шинэ багшийгаа өөрийг нь шүүмжлээд надад муулаад байсан чинь царай нь хачин болоод бараг шоконд орох шиг болсон.

багш бүрийн арга барил өөр байдаг юм аа, миний хүү одоо энэ багшийнхаа шаардлагыг хангаж, хичээх хэрэгтэй гэсэн чинь хүү маань за л гэсэн. гэхдээ л хуучин багш ангийнхаа найзуудыг санаад байх шиг. хичээлээ тарж ирээд өрөөндөө ороод таг болчихсон. тэгсэн хуучин ангийнхаа багштай ярьсан байгаан.

Орой багш нь над руу залгаад хүүгийн маань талаар асуугаад уйлаад ярьсан гээд санаа нь нилээд зовсон байсан. Багшдаа их сайн, багш намайг сайн байна гээд үнссэн, би тэдэн таван хушуутай болсон энэ тэр гээл бөөн ярих юмтай баяр хөөртэй хичээлээсээ ирдэг байсан хүү маань хоёр хоног хачин байдалтай л байна. өнөөдөр ямархуу тарж гарч ирэх бол гэж бодогдоод тарах цагийг нь хүлээгээд л сууж байна.

шинэ багш нь нэлээн шаардлага өндөртэй ангийнх нь хүүхдүүд ч их томоотой, номхон суугаад зөвхөн урагшаа хараад л хичээлээ хийдэг гэсэн.

Аав нь багшид нь мөнгө өгчих, манай хүүгийн хичээл номыг нь сайн анхаараарай багшаа энээ тэрээ гээд эвтэйхэн хэлээд өгчихвөл хүүд маань гайгүй хандах байх. өдөр болгон ийм байдалтай тувт шүүмжлүүлээд байвал найз нөхөдтэй ч болж чадахгүй өөртөө итгэлгүй нурмайсан юм болно гээд байхын.

Би тэгээд багшид нь яаж мөнгө өгөх учраа олохгүйэн. өмнө нь тэгж өгч байгаагүй болохоор. өдөр хүүгээ хүргэж өгөхдөө мөнгө дутгуйлаад аваад гарсан ч яг өгөх гэхээр л зүрх түг түг гээл айгаад ч байгаа муу ичээд ч байгаамуу өгч чадалгүй ирсэн.

нэг бодлын бэрхшээлтэй тулгарч, тэрийгээ даван туулж сурах хэрэгтэй юм чинь ингээд өөрөөр нь гүрийлгэсэн нь зөв ч юм шиг. 

гэхдээ л танихгүй хүүхдүүд дунд муулуулаад зогсохоор хэцүү байгаадаа гэж бодогдоод өрөвдөөд байхын.дандаа магтуулж дандаа урам өгсөн үг сонсож байсан хүүхэд бөөн шүүмжилсэн хөмгөө зангидсан харьцааг хүлээж авч чадахгүй байх шиг байнаа. 

Яавал дээр вэ

Фейсбүүкээс копидов

2013 оны 08-р сарын 21 Нийтэлсэн supermom
80 настай өвгөн 45 настай өндөр боловсролтой xүүтэйгээ хамт буйдан дээр сууж байна.Гэтэл нэг хэрээ цонхон дээр ирж суув.Аав нь хүүгээсээ ''Энэ юу вэ?'' гэж асууж гэнэ. Хүү нь: '''Хэрэээ байна'' гэж хариулав.Хэсэг байснаа аав нь хүүгээсээ ''Энэ юу вэ?'' гэж хоёр дахь удаагаа асуув.Хүү нь: ''Ааваа би таньд хэлсэн шүү дээ!'' гэлээ.Тун удалгүй хөгшин эцэг хүүгээсээ гурав даxь удаагаа ''Энэ юу вэ?'' гэж асуулаа.Хүүгийн хоолойд ямар нэгэн уур уцаар , бухимдлийн аяс илрэн,аав руугаа хараад" Хэрээ гэж байна шүүдээ! Хэрээ гэж байна !" гэлээ.Хэдхэн xором өнгөрөв үү үгүй юу ахиад л аав нь: ''Энэ юу вэ?'' гэж дөрөв дэх удаагаа асууж гэнэ.Энэ удаад Хүү аавруугаа хашгачин," Та яагаад энэ асуултыг дахин дахин давтаад байгаа юм бэ ? . Би таньд хэрээ гэж хэдэн удаа хэлэх ёстой юм.Та үүнийг ойлгох чадваргүй болсон гэжүү ?" гэлээИнгээд аав нь өрөө рүүгээ яваад нэгэн хуучирч элэгдсэн тэмдэглийн дэвтэр авчрав.Энэ тэмдэглэлийг аав нь хүүгээ төрсөн цагаас нь эхлэн хөтөлсөн байлаа. Нэг хуудас эргүүлээд хүүгээ уншихыг хөгшин эцэг нь хүсэв.Xүүгийн уншсан хуудсан дээр нь ингэж бичсэн байв.Өнөөдөр гурван настай хүү минь надтай хамт буйдан дээр сууж байтал цонхон дээр нэгэн хэрээ ирж суув. Миний хүү надаас 23 удаа ''Энэ юу вэ?'' гэж асуухад би 23 удаа "Энэ бол хэрээ!" гэж хэлсэн юм.Хүүгээ нэг л асуултийг давтан давтан асуух бүрт нь би 23 удаа тэврэн авч үнссэн юм."Хэдийгээр миний томоогүй хүү намайг жаахан залхаасан боловч миний уур уцаар огт хүрээгүй билээ" гэж бичсэн байлааХүү нь ааваасаа 23 удаа асуухад аав нь огт уурлалгүй 23 тэвэрч авч үнссэн бол өнөөдөр аав нь хүүгээсээ 4 хөн удаа асуухад хүү дарамт шахалт мэтээр хүлээн авч уурлаж уцаарлав.Хэрэв таны аав ээж нас өндөр болж байгаа бол тэднийгээ дарамт бэрхшээл шиг битгий харж байгаарай . Харин тэдэнтэйгээ зөөлнөөр хандаж даруу тэвчээртэй хүйлцэнгүй халамжтай хандах хэрэгтэй . Тэд биднийг төрсөн цагаас минь эхлэн хайрлаж хамгаалсаар ирсэн шүүдээ ! . Тиймээц бид өөрсдийн аав ээжийгээ аз жаргалтай тайван амьдруулхын төлөө зүтгэх нь зөв билээ.

Хүүгийн маань шар олигтой буухгүй удаад байгаа болохоор фото аппаратанд оруулья гэж Долгорсүрэн эмчид үзүүлээд гуйтал ор байхгүй байгаа ор гарвал хэвтүүлье гэсэн юм. Тэгээд ор гарсан уу гэж өдөр бүр ярьж асууж байгаад өнгөрсөн пүрэв гаригт ашгүй нэг ор гараад эмнэлэгтээ хэвтлээ. Нэг ортой наран талдаа цонхтой жижиг өрөөнд орлоо. тэгээд хэвтсэн өдрөө цусны шинжилгээ хийлгээд элэгний үйл ажиллагаа, өнөөх шарын хэргийн эзэн билирубины хэмжээг үзэх хэрэгтэй гээд бидэн хоёр шинжилгээ өгөхөөр болов оо.

За тэгээд хоёр шилэнд хангалттай хэмжээний цус авах ёстой гээд нэлээд юм болов. хүү маань бүүр ч ээрч уйлаад. өмнө нь тэгж айхтар ээртлээ уйлж байгаагүй болохоор нөхөр бид хоёр аймаар сандарсан. Ээрсэн үед нүүр рүү нь үлээдэг юм байна. хөөрхий минь үлээнгүүт хөл гараа сарвайтлаа цочоод л ээрэх нь гайгүй болчих юм.

Тэгж ээрснээсээ хойш уян зүү тавиулах гээд орой нь хатгуулаад бас ээрсэн. Ер нь нэг ээрч уйлахаараа тэгж уйлдаг болчихдог юм шиг байнаа.

жижиг өрөө байсан болохоор агааргүй бүгчим санагдаад хүү маань ч хэвтсэн өдрөөсөө ч бүгчимдээд эхэллээ. Гэлээ гээд өөр өрөө байхгүй болохоор ямар ч арга байхгүй аппаратандаа л бушуухан сайн ороод шараа буулгаад авбал болох нь тэр гээл зулзагыгаа фотонд оруулж эхэллээ. Нүднийх нь хаалт их хатуу давуугаар хийсэн бас наалт нь муу толгойгоо жоохон хөдөлгөхөд нь л нүд нь гарч ирчих гээд байсан болохоор хүүгээ тасралтгүй хажууд нь харж хоносон. эхний өдрөө овоо сайн унтаад өглөө хэмжүүлэхэд 120 той болсон байв. хэвтэхэд 160 байсан юм.

тэгээд хоёр дахь өдрийнхөө өдөр нь бараг л фотондоо орсонгүй наран талдаа цонхтой өрөө учраас өдөр аймаар халуун болоод хаалгаа онгойлгоод ч олигтой агаар орж ирэхгүй, хүү маань уйлагнаад бид хоёр үүдний зааланд л өнжсөн. орой нь унтахаар нь сайн оруулна гэж бодож байсан ч бас л хүү маань нэг л зовиуртай уйлагнаад унтахаар нь хэвтүүлэнгүүт л 20 30 минут болоод л сэрж уйлаад шөнөжин л тэвэрч унтуулаад л фотондоо ороод дахиад сэрээд л олигтой удаан орсонгүй. өглөө хэмжүүлэхэд 100 болсон байлаа. эмч нь үзээд за маргааш гэхэд 100 гаас доош орчих байх тэгээд л та хоёр гараарай гэлээ.

гэтэл 3 дахь өдрөө хүү маань бүүр баларлаа. Өдөр нь бас л халууцаж бүгчимдээд гадаа нэг гарч үүдний зааланд хэсэг байсаар орой болтол уян зүүг нь солих хэрэгтэй гээд гарт нь уян зүү тавихаар болов. гэтэл хүү маань аймаар уйлаад ээрээд бүүр уйдахаа болихгүй, жижүүр эмчээ дуудаад хэсэг сандаргав. Сүүлдээ өвчин намдаах лаа хийж, люминал уулгаад, харанхуй болсон байсан ч гадаа гарч ирж байж уйлахаа больсон. их уйлснаасаа болоод хоолой нь сөөгөөд хүү маань аймаар өрөвдмөөр.

Тэгээд овоо унтаад тайвширхаар нь фотондоо оруулах гэтэл бас л ойр ойрхон сэрээд уйлагнаад би эмнэлэгт хэвтсэнээсээ хойш бараг унтаж чадаагүйгээсээ болоод ядраад сүү орохоо болиод ёстой баларсан. тэгж тэгж арай гэж өглөө болоод хэмжүүлтэл буцаад нэмэгдээд 130 болчихсон байлаа. Бүтэн сайн өдөр байсан болохоор Долгорсүрэн эмч амрана гэсэн болохоор утсаар ярьлаа. 100 гаас доош орсонгүй ээ, бүгчимдээд уйлаад бөөн юм болоод фотондоо олигтой орж чадахгүй байна яах вэ гэсэн чинь эмнүүдээ сайн уугаад гэртээ гарсан нь дээр юм байна даа гэлээ. За тэгээд л бүтэн сайнд гэртээ ирлээ.

Хүү бид хоёр гэж ядраад царай алдсан хоёр юм. Гэртээ ирээд л хүүгээ усанд оруулаад унтуултал хачин тайван сайхан унтсан. би ч амраад унтаад сүү буцаад гайгүй орж эхэллээ.

Хүүгээ зөндөөн зовоож гурав хоноод шарыг нь олигтой буулгаж чадсангүй. өдөр болгон өчнөөн дусал хийлгээд аав нь бүүр иймхэн амьтны хамаг цус нь эм тариа болж байгаа байхдаа гээд л үглээд байсан.

Эмч урсафольк том хүний тунгаар аваад 1/4-ээр өгөөрэй гэсэн бас люминал лив 52 оо бас ууж байна.

Арьсных нь шар туяа хэвээрээ л. ус сайн өгөөд, усанд сайн оруулаад агаартаа гараад л шар нь хурдхан буугаасай гээл залбираад л байж байна даа.

Төрөөд 4 хоногтойгоос нь шар нь эхэлсэн. Тэгээд 10 хоногтойгоосоо хойш л эмчдээ үзүүлээд люминал урсафольк, магни сульфатын уусмал лив 52 ууж, 3 өдөр дусал хийлгэж, сүүлдээ фото аппаратанд нь орлоо. Яагаад шар нь буухгүй байгаа юм бол оо.

Эмч нь элэг, цөснийх нь үйл ажиллагаа зүгээр байна. зарим хүүхдийнх ингэж удаад байдаг. нэг их өндөр биш болохоор гайгүй байх л гэсэн.


Эр өсч, эсгий сунаад хүү минь нэг сар хүрлээ

2013 оны 07-р сарын 22 Нийтэлсэн supermom

Хүү маань өнгөрсөн бямба гаригт нэг сар хүрлээ. Өнөөдөр өрх орж хэмжилтүүдээ хийлгэлээ. 

Жин нь 5400, өндөр нь 59 болжээ. Хүүгээ хэмжүүлэхийн хажуугаар бас өөрийнхөө жинг үзээд авсаан хэхэ. 69 болсон байна. бараг л нормал жиндээ орох нь. одоо 6 кг хасагдаад л хуучин хэвэндээ орох нь. Эргэж ирсэн найзууд чи турчихсан байна, дэглэм бариад байгаа юм уу л гэх юм. Би нь юуун дэглэмтэй манатай, хүүтэйгээ ноцолдсоор өдрийг барж байхад чинь. Би бүүр энэ нэг сарын хугацаанд хөмсгөө ч засч амжаагүй байгаамдаа. тэрийгээ өнөөдөр л анзаарлаа /толинд ч тухтай харах завгүй байсан байна ш дээ/

Хүүгээ төрснөөс хойш ер нь нэлээд эмнэлгээр явлаа. Яасан гэхлээр шарлалт нь олигтой арилахгүй, бас биеэр нь тууралт гараад. Эхний удаадаа дандаа Гурван галын Долгорсүрэн эмчдээ үзүүлээд л эмснүүд бичүүлж авч уугаад сүүлдээ гурван өдөр дусал хийлгээд өнөөх шар маань яг олигтой арилахгүй л байсан. Сүүлдээ эх нялхаст ч үзүүллээ, Үрхэн эмнэлэгт ч үзүүллээ. Өнөөх л хэдэн эмийг уу л гэхийн. Ээж хүү хоёр эмнүүдээ уугаад очиж шараа хэмжүүлээд л яваад байлаа ш дээ. Одоо ч гэсэн миний хүүгийн арьс бага зэрэг шар туяатай хэвээрээ л байна. Маргааш дахиад л Гурван галдаа очиж үзүүлнэ. Долгорсүрэн эмчид үзүүлэхэд цаг авдаггүй болохоор оочерлож хүлээж сууна гэдэг том ажил болох юм.

Нөгөө нэг асуудал болох тууралтаа бид хоёр Астмад хамгийн эхэнд очиж үзүүлсэн. Тэгсэн эх нялхастаа үзүүлсэн нь дээр байх аа гээд буцаасан, нярай хүүхэд болохоор хаширласан юм байлгүй. Тэгээд эх нялхасын харшлын эмчид үзүүлтэл тос, эм бичиж өгсөн. Өнөөх тосыг нь гүүглэдэж унштал нэлээд хүндэрсэн арьсны өвчлөлд түрхдэг 2-оос доош маш болгоомжтой хэрэглэх заалттай, нүдний болор цайх, сонсгол муутгах зэрэг сөрөг нөлөө гарч болзошгүй гэсэн байхаар нь түрхээгүй, дахиж өөр эмнэлэгт үзүүлэхээр шийдсэн.

За тэгээд л хүн амьтнаас асуугаад хаана сайн эмнэлэг байна гээд л. Тэгээд 100 айлын арьсны өвчин судлалын төвийг сайн гэхээр нь тийшээ очлоо. Цахим бүртгэлийнх нь утсаар асуугаад лавлаж лавлаж байж 10 гээд очиход дугаар дууссан гээд шал дэмий буцав.

Долгорсүрэн эмч хүүг маань харшламтай арьстай юм байна, хоолондоо анхаараад марганцтай усанд оруулаад байхад гайгүй болчихноо нэг их гараад байгаа биш, гэж байсан л даа. Тэгээд 100 айлдаа үзүүлэх боломж олдохгүй ээж хүү хоёр марганцтай усандаа ороод Aveeno-гийн биеийн шингэн саван, тосыг нь түрхээд ерөнхийдөө гайгүй л байна. Гайгүй байгаад байхаар нь саяны амралтын өдөр гадуур хооллоод сахаргүй алимны шүүс уучихсан чинь өнөөх гайхлууд чинь нэмэгдээд гараад ирлээ.

Хүрмэнгийн хажуугийн ДНК эмнэлэгт үзүүлтэл аршил байна гээд тос эмнүүд бичиж өгсөн. Өнөөдрөөс эм тосоо хэрэглэнэ дээ.

Одоо ганц санаа зовоож байгаа асуудал бол энэ шарлалт, өнгөрсөн долоо хоногт үзүүлэхдээ аппаратанд оруулья гэсэн чинь Долгорсүрэн эмч хэмжээ нь аюултай биш болохоор эмээ дахиад 7 хоног уугаад харзная гэсэн. Маргааш үзүүлээд юу гэх нь үү. хэмжээ нь буураагүй байвал аппаратанд нь оруулья л гэхээс. Арьс нь шар туяатай харагдаад яг гоё арилахгүй юм. Шар удвал аюултай гээд байдаг болохоор санаа зовоод л байна.

Гэдэс дүүрэх гэж нэг хэцүү юм бас байнаа. Яг яахаар дүүрээд байгааг нь би ерөөсөө оношилж чадахгүй байгаа. Хөхүүлснийхээ дараа байнга босоо тэвэрч хэхрүүлдэг, хөл гэдсийг нь дааруулахгүй байхад л гэдэс нь дүүрээд. Мэнчийтлээ улайгаад л дүлээд байх юм. тэрнээсээ болсон уу яасан хүйс нь томбойж гарч ирээд ивэрхийтэй болчихсон. даавуугаар даруулж боогоод л байгаа. эмч нь айх юм байхгүй гэдэснийх нь булчин гүйцэд хөгжөөд ирэхээр зүгээр болчихно гэсэн.

Бусдаар бол миний хүү их сайн хүү юм аа. Ерөнхийдөө тайван, сайхан зантай үедээ инээнэ, ганц нэг ярина, толгойгоо гайгүй сайн дааж эхэлж байгаа,  гараас чанга атгана, юм дагуулж харна.

Орой унтахынхаа өмнө л хэсэг уйлагнана. Авахуулж сурч байгаам шиг байгаамаа бас, сэрүүн байхдаа тэврүүлээд л өрөө хэсээд явж байх дуртай.

Хүүхэд гэдсэндээ л уддаг гэдэг үнэхээр үнэн үг юм байна. Жирэмсэн байхад төрөх өдрөө хүлээгээд л өдөр хоног өнгөрч өгөхгүй байдаг байсан чинь энэ нэг сар харвасан сум шиг л өнгөрлөө.

Хүү маань 10 хоногтой боллоо

2013 оны 07-р сарын 01 Нийтэлсэн supermom

Хүүгээ төрүүлээд мэдэхгүй чадахгүй юм зөндөөн гарч будилсаар 10 хоног өнгөрсөн байна. Хүү маань төрөөд 3 хоногтой байхдаа биеэр нь тууралт гараад 12 цагийн зайтай тариа хийлгээд тууралт нь намдсан.

Эмнэлгээс гараад гэртээ ирсэн өдрөө уйлж аав ээжийгээ сандаргаад маргааш өглөө нь 5 цагийн үед бас дахиж уйлаад бүүр сандраад хүүхдийн түргэн дуудсан.

Түргэний эмч ирж үзээд гэдэс нь дүүрсэн байна. Өөрөөр уг нь зүгээр л байх шиг байна. хөл гэдсийг нь дулаан байлгаарай гээд явсан. Хүүгээ халууцна гээд хамаг цонхоо нээлттэй байлгаснаас болоод хүү маань даарч ийнхүү уйлсан шиг байгаан. Дараа дараагийн өдрүүдэд хүүгээ дулаахан байлгах тал дээр анхаараад хүү маань дахиж тэгж уйлаагүй.

Харин өнгөрсөн 5 дахь өдрөөс нүүрэн дээр нь 3 ширхэг шар ч юм уу цагаан ч юм уу толгой той улаан юм гарсан. Хагас сайнд арай нэмэгдээд, эмчтэйгээ ярьтал халуудуулж байж магадгүй юу ч гэсэн ажиглаж байгаад 1 дэхэд үзүүл гэлээ.

Тэгээд өнөөдөр өглөө болоход хүүгийн маань нүүр хүзүү бас цээжин дээгүүр нь 3 4 газар өнөөх тууралт нь гарчихсан бас хоёр гарынх нь бугалга дээр нэлээн олноор гарсан байв. Ажил эхлэх цагийг тэсэн ядан хүлээж байгаад Гурван гал орж Долгорсүрэн эмчдээ үзүүллээ. Тууралтыг нь аюултай биш, арьс нь ерөнхийдөө харшламтгай юм байна, марганцтай усанд оруулаад аль болох тос түрхэхгүй бай гэж зөвлөлөө. Харин шарлалт нь бага зэрэг өндөр байна гээд эм бичиж өгөв.

Ингээд сэтгэл бага зэрэг тайвшраад юунаас харшил өгөөд юм туураад байгааг нь олох гэж толгойгоо гашилгаж сууна.

Би төрснөөсөө хойш мах гурил, цайны боов, орос печень Коровка Юбилейние сүү сайн оруулдаг гэсэн болохоор, тэгээд л өөр элдэв юм идэхгүй байгаа. Печениэс болсон байж магадгүй гэж бодоод л сууж байна даа.

Хүү маань 3900 гр жинтэй 52 см төрсөн. Харин өнөөдөр хэмжүүлсэн чинь 4240 гр болсон байна.

Одоо энэ тууралтыг л лга болгочихвол уг нь маш сайн байдаг. Астмад үзүүлж зөвлөгөө авдаг юм билүү гэж бодож байна. 

Хүүгээ төрүүлсэн минь

2013 оны 06-р сарын 26 Нийтэлсэн supermom

Жирэмсэн болсноос хойш 39 долоо хоног 3 өдөр өнгөрч, зургадугаар сарын 20-ны өдөр хөөрхөн бяцхан хүүгээ төрүүллээ.

20-ны өглөө нөхөр маань ажилдаа явахаар босох үед базлалт мэдрэгдсэн. Өмнөх хэд хоногийн турш өдөрт 3-4 удаа хуурамч базлалт өгч байсан болохоор тэр нь л байх гэж бодоод эргээд унтлаа. гэтэл дахиад базлаад сэрчив. тэгээд хартал хань маань ажилдаа гараагүй байна, цаг хэд болж байна гээд асуусан чинь 7.30 болжийно гэжийнэ. түрүүн хэдэд боссон бэ ханиа гэсэн 7-д гэнээ. Тэгэхээр нь бодвоо за одоо 8 гээд базлах нь уу, үгүй юу. Хэрвээ тэгвэл өвдөж эхэлж байгаа юм байна даа гэж. За тэгээл манай хүн ч ажилдаа гарав, би ч дотроо хальт догдлоостой 8 цаг болохыг хүлээгээл аймаар олон юм бодоод л хэвтээд байв. За тэгтэл ч 7.57 болж байхад базлалт өглөө шүү. Тэгэнгүүт нь л год үсэрч босч ирээл ээж рүү аймаар баяр хөөртэйгээр хэлэв ээ. Тэгтэл ч доошоо цусархаг салиа гарч байна.

За ингээд л манай гэр бүлийнхэн хөдөлгөөнд оров оо. Аав нь хурлаа дуусгангуутаа ирье гээд бөөн баяр, эмээ өвөө нар ч хүрээд ирэв.

Агаа нь дүү гарлаа юу ээжээ гээл гэрээ тойрч гүйгээл бөөн баяр.

За тэгээд л эмнэлэг авч явах юмаа аль хэдийнэ бэлдээд тавьчихсан байсан болохоор минутаа харахаас өөр хийх ажил олддоггүй. Ээж цай хоол хийж өгөөд л, би өрөөн дотуураа алхаад, дасгалаа хийгээд л байлаа.

Өдрийн 2 цаг гэхэд 10 минутын зайтай, 20-30 секунд өвдөж байв. Тэгээд эмчтэйгээ ярьтал хүрээд ир, савны амсар хэр нээгдэж байгааг нь үзэх хэрэгтэй гэлээ. Тэгээд л эмнэлэг рүүгээ гарлаа. Очоод үзүүлтэл савны амсар 4 хуруу нээгдсэн байна гээд тэгээд л шууд хэвтэхээр өрөөндөө орлоо.

Гэрийнхэнтэйгээ хамт өрөөндөө ороод л өвдөлт бага байсан болохоор үнэн цоглог байваа. Бушуухан хүчтэй өвдөөд бушуухан төрчих юмсан гэж бодоод л яараад байдаг, минут маань олигтой ойртдоггүй.

Тэгж байтал эмч маань дахиад үзээд савны амсар 7 хуруу нээгдсэн байна, төрөхийн өмнөх өрөө рүү орноо гээл дагуулаад явлаа. Нөхөртэйгээ хамт төрөхийн өмнөх өрөөнд ороод бөмбөгөн дээр дасгалаа хийгээд л фейсбүүктээ юм бичээл, хүмүүстэй утсаар яриад л байж байтал дусал залгалаа.

За тэгтэл ч 7.40 цагийн үеэс эхлээд өвдөлт маань эрчимжиж эхэллээ. 5 минутыг зайтай за тэгээд л юун фейсбүүк, юун утас.

Ханиараа нуруугаа бариулаад, дасгалаа хийгээд л өвдөлт улам эрчимжээд хүч нь нэмэгдээд. Тэгсээр байгаад л 9.30 цагт төрөх өрөөрүүгээ орлоо.

Өвдөлт минутын зайтай болсон хэрнээ хүүхэд доошилж байгаа нь мэдрэгдэхгүй л байв. Эмч маань доошоо тулж байна уу л гээд асуугаад би үгүй ээ л гээд байв.

Тэгж 9.50 болж байхад орон дээр гарав аа. Өөрт доошилж байгаа нь мэдрэгдэхгүй байсан болохоор арай эрт орон дээр гарчив уу даа гэж бодож байтал эмч маань үзээд за бүгд бэлэн болсон байна. Одоо 2 базлалт өнгөрөөд дүлнэ шүү гэлээ. За тэр 2 базлалтын өнгөрөөх үнэхээр аймаар байсан. Орон дээр гараагүй байхад базлалт эхлэнгүүт ханиараа нуруугаа даруулаад байсан болохоор өвдөлтийн хүч хамаагүй багасаад байсан. харин орон дээр бол жинхэнэ бодитоор нь өвдөлтөө мэдэрч байгаам чинь. Тэгээд л арай гэж 2 базлалт өнгөрөөгөөд л дүлж эхэллээ.

Эх баригч эмч маань яаж дүлэхийг зааж өгөөд хэд дүлээд л хүү маань гарчихлаа. Үнэхээр ийм хурдан ийм сайхан төрнө гэж бодоогүй байсан болохоор аймаар их баярласан. Хүүг маань гэдсэн дээр тавихад аав, ээж хоёр нь хоёр талаас нь барих тэр агшин үнэхээр үгээр хэлэхийн аргагүй. Өөрөөрөө төрөх үнэхээр сайхан юм байна гэдгийг жинхэнээр нь энэ удаад л мэдэрлээ.

Хүүгээ 8 жилийн өмнө түрүүлэхдээ 25 цаг өвдөөд ямар ч хүч тамиргүй, хэдхэн секунд амрах хоорондоо зүүрмэглээд л аль өдөр нь ус хагалуулаад олон цаг хуурай өвдөөд үнэхээр аймаар төрсөн болохоор энэ сайхныг нь мэдэрч чадаагүй. Дотуур 8 оёдол тавиулаад дахиж л төрөхгүй юм шүү гэж бодож байж билээ. Тэр үеийн айдас сая төрөх хүртэл байсан. Харин одоо бол төрнө гэдэг тийм ч аймаар санагдахаа байчихаад байна шүү хэ хэ.

Хүүг маань нярайн эмч үзэж хэмжиж дуусаад өлгийдөөд аавд нь өглөө. Хань минь бараг уйлах гээд л. Тэгээд л шөлөө уугаад хүүгээ амлуулаад 11 гэхэд орноосоо буулаа. Нэг ч оёдолгүй үнэхээр амархан сайхан төрүүлж өгсөн Гурван гар эмнэлгийнхээ эмч нарт маш их баярлаж байгаа.

Ядралгүй цөөхөн цаг өвдөжь оёдолгүй төрсөн болохоор бие ч хөнгөн, сүү ч хурдан ороод гэрийнхэнтэйгээ хамт байсан болохоор бүр ч тухтай.

Эмнэлэгтээ 4 хоног болоод гэртээ гарсан даа.

Одоо ингээд манайх гэдэг айл 4-үүлээ болж, аз жаргал баяр хөөр дагуулан ирсэн бяцхан хүү минь бүл нэмлээ.

Хүүхэд гэдэг үнэхээр хамгийн том аз жаргал, амьдралын хамгийн том утга учир байдаг юм байна.

Хүүтэй боллоо

2013 оны 06-р сарын 24 Нийтэлсэн supermom
Удаан хүлээсэн мөч маань ирж, хөөрхөн хүүгээ төрүүллээ. Шинэхэн ээж мунгинаад хүүгээ асрахаас илүү гарч чадахгүй байгаа болохоор дараа тухтайхан хэрхэн төрсөн тухай бичиж оруулнаа. 

Төрөх дөхлөө

2013 оны 06-р сарын 14 Нийтэлсэн supermom

Хүү маань төрөх хоног улам ойртоод л. Өдөрт хэд хэдэн удаа базлалт мэдрэгдэж бас нуруугаар өвдөх нь нэмэгдээд л байна. Эмч маань өөрөөрөө төрчиж болох байх аа гэсэн болохоор бага зэрэг тайвшраад л байж байна.

Гэр оронд хийх юм ч байхаа байлаа. Төрчихөөрөө мөддөө юм хийж чадахгүй байх гээд л хамаг юм аа цэвэрлэх юм, сүүлдээ шал маань гялтайгаад ч байх шиг хэ хэ. Аав нь хүүгээ төрөхийг хамгийн их хүлээж яарч байна. ханиа хүүгээ хурдхан гаргачих л даа гээл, би гаргая гээл шууд гаргачихаж болдог юм шиг л.

Шинэ хүндээ авсан хувцас хэрэглэлийг нь ахад нь өмсүүлж хэрэглүүлж домноод агаа нь хуучин хувцас, ор тэргээ дүүдээ өгч байгаа юм гээрэй гэж эмээ өвөө нь захьсан болохоор манай хүү дүүгийнхээ бүх юмыг л хэрэглэж үзэв. Малгайг нь толгой дээрээ тавиал, оймсуудыг нь хуруундаа углаал, хувцаснуудыг нь энд тэндээ наагаал хэ хэ.

Ор, бүүвэйлэгч тэрэг 3-ыг нь л хэрэглэж туршсангүй. Аавынх нь хэлснээр бол бид нарыг эзэнгүйд Агаа гуай ямар ч байсан орон дотор нь орж хэвтэж үзэх нь гарцаагүй гэсэн :P

Намайг гэдсээ илэнгээ маамуутайгаа "Миний хүү" гээд ярихаар хүү маань "айн ээж ээ" гэдэг байсан нь одоо арай багасаад та намайг хэлжийнэ үү дүүг хэлжийнэ үү гэж лавладаг болсон хэ хэ.

Төрөх хугацаа нь хараахан болоогүй байгаа ч эмээ өвөө нар нь аав нь агаа нь гээд бүгд л надруу бушуухан өвдлөө гээч гэсэн харцаар хараастай, өглөө дөнгөж босонгуут л эмээ өвөө нар нь залгаад за юу байна даа гээл "өвдөх гэж байх шиг байнаа" л гэж хэлүүлэх гээд байгаа болтой :)

 Төрөх дөхөөд гэдэс томрохоор шөнө унтах асуудалтай болж ирдэг юм байнаа. Хоёр талаараа ээлжилж хэвтээд л хоёр гуяны хажуу тал хорсоод өвдөөд байхын. Хоёр хөл бадайраад, эржигнээд байгаам шиг санагдаад л болдог бол босоод дэвхчихмээр л санагдаад.

Бас хоолонд дургүй болж эхэлдийн байна. Тараг, жимс будаа л идмээр өөр махан хоол огт идмээргүй санагдаад байгаа.

За нэг иймэрхүү л өдөр хоногууд маань өнгөрч байна даа, яарах тусам цаг хугацаа удаан өнгөрдөг юм шиг байнаа.


Жирэмсэн эмэгтэйчүүдийн хийх амьсгалын дасгал

2013 оны 06-р сарын 10 Нийтэлсэн supermom

Жирэмсний үед хийдэг амьсгалын дасгалууд үнэхээр хэрэгтэй зүйл яах аргагүй мөн. Төрөлтийн явцад бэлдэх бэлтгэл болж өгдгөөс гадна амьсгалын дасгал нь хүүхэд олсноос хойших бие махбодид гардаг өөрчлөлтүүдэд илүүтэй хурдан хугацаанд дасан зохицох боломж олгож байдаг юм.

Амьсгал гардаг өөрчлөлтүүд Хөл хүнд болсны дараанаас эмэгтэй хүний амьсгал нь тодорхой хэмжээгээр өөрчлөгддөг. Энд өсөн томорч байгаа умай буюу сав нь хэвлийн хөндийн эрхтэнүүд болон өрцийг дээш өргөн шахснаар өрцний хөдөлгөн хязгаарлагдал болж, уушигны эзлэхүүн багасна. Гэтэл хэвлийд нь өсөн томорч байгаа ургийн хүчилтөрөгчийн хэрэгцээ өдөр ирэх тусам өсөн нэмэгдсээр байдаг болохоор эмэгтэй хүн энэхүү шинэ байдалд дасан зохицох шаардлагатай болно. Ингээд жирэмсэн эмэгтэйн цээж тэлж, амьсгал гаргах нөөц эзлэхүүн буюу тайван үед амьсгаа гаргасны дараа ахин нэмж гаргаж чадах агаарын хэмжээ буурч, уушигны амьдын эзлэхүүн буюу хамгийн гүн амьсгаа авсны дараа гаргаж чадах агаарын хамгийн дээд хэмжээ бага зэрэг нэмэгдэж, минутанд амьсгалах амьсгалын эзлэхүүн өснө. Үүнээс гадна зүрхний үйл ажиллагааг эрчимтэй болгох, хүчил төрөгч тээгч цусны улаан эсийн тоог нэмэх замаар жирэмсэн эмэгтэй хүн өсөн нэмэгдэж байгаа хүчилтөрөгчийн хэрэгцээг хангаж байдаг. Ийм үед амьсгалын тусгай дасгалуудыг хийснээр энэхүү шинэ нөхцөл байдалд ердийнхөө илүү хурдан, богино хугацаанд дасан зохицоно.

Дасгал хийх давтамж Жирэмсний үеийн амьсгалын дасгалыг биеийн дасгалтай нэг цогц болгож, эсвэл тайвшран амрахдаа, эсвэл бүр өдөр болгон тусгай дасгал болгон хийж байхыг хамгийн зохистой гэж үздэг. Ингэхдээ амьсгалын дасгалуудын үргэлжлэх нийт хугацаа нь өдөрт 10 минутаас хэтрэхгүй байх ёстой гэдгийг сайтар тогтоож авах хэрэгтэй. Жирэмсэн эмэгтэйчүүдийн цусан дахь нүүрс хүчлийн хийн агуулга нь буурсан байдаг болохоор амьсгалын дасгал хийх үед энэ агуулга бүүрч буурч толгой эргэх г.м. таагүй мэдрэмж төрж магадгүй байдагн. Тиймээс амьсгалын дасгал хийх үед толгой эргэвэл амьсгаа аваад 20-30 секунд орчим барихыг хичээгээрэй. Ингэвэл толгой эргэх нь аяндаа зүгээр болно.

Амьсгалын дасгалуудыг ерөнхийд нь статик ба динамик гэж хувааж болох юм. Статик дасгалыг хийхэд зөвхөн амьсгалын булчин л оролцдог бол динамик дасгалыг явах, эргэх г.м. дурын хөдөлгөөн хийхтэй хавсран хийж болно. Эхлээд статик дасгалуудыг хийж сураад дараа нь сурсан дадлаа хөдөлгөөний үед хэрэглэж сурах хэрэгтэй. Гол нь амьсгалаа барилгүйгээр хөдөлж сурах.

1-р түвшний дасгалууд Хэвлийн ба гүйцэд амьсгалыг сурах Эгэм өргөгдөн дээд хавирга тэлэх замаар уушгаа агаараар дүүргэн амьсгалах амьсгал буюу цээж амьсгал эмэгтэйчүүдийн дунд хамгийн түгээмэл байдаг. Ингэж амьсгалах үед өрц нь амьсгалах явцад хамгийн бага оролцдог. Заримдаа өрц нь ердөө 1 см шилжин хөдөлнө. Харин хэвлийн болон бүрэн амьсгалын үед өрц 7-13 см хөдөлж байдаг бөгөөд ингэж хөдлөх үедээ элэг, цөсний уут, ходоод, гэдэс зэрэгт эрчимтэй иллэг хийж өгдөг. Ийм иллэг эдгээр эрхтэний үйл ажиллагааг дэмжээд зогсохгүй хөл, бага аарцагны эрхтэнүүд цус хуримтлагдахаас сэргийлнэ.

Хэвлийгээр амьсгалах Хачин санагдаж болох ч амьсгалын бүх төрлийн дасгалуудыг амьсгаагаа хамгийн дээд зэргээ гарган уушгаа цэвэрлэж эхэлдэг. Ингэхдээ цавины булинг хүртэл татагдаж, гэдсээ аль болох нурууруугаа шахан амьсгаагаа гаргах хэрэгтэй. Үүний дараа гэдэсний булчингаа аажмаар суллана. Суллахад гэдэс бага зэрэг урагш төвийж өгөхөд уушигны доод хэсгүүд нь өөрөө аяндаа агаараар дүүрнэ. Хавиргны доор хэсэгт гэдсэн дээрээ алгаа тавих замаар энэ явцыг өөрөө мэдрэн хянаж болно. Анхаарлаа гар дээрээ төвлөрүүлээд зөвхөн гар л дээш өргөгдөж байхаар амьсгална. Өөрөөр хэлбэл амьсгаагаа дээд зэргээр гаргахад гар хавирганы доогуур орж, амьсгал авахад гар түрэгдэг гарч ирж байхаар амьсгална.

Гүйцэд амьсгалах Хэвлийгээр амьсгалах аргад суралцасны дараагаар гүйцэд амьсгалыг эзэмшиж эхэлнэ. Дараалал: 1.Дасгалын эхлэл нь хэвлийгээр амьсгалахтай адил. Амьсгаагаа сайтар шахан гаргаж уушгаа цэвэрлэнэ. Ингэхэд хэвлийн урд хана доош татагдана. 2.Амьсгал авч эхэлнэ. Хавирганы доор тавьсан гар дээш өргөгдөж эхлэхэд уушигны доод хэсэг агаараар дүүрнэ. Үүнийг залгуулаад цээжний дунд хэсгийг тэлж өгөхөд уушигны дунд хэсэг агаараар дүүрэх (ингэж дунд хэсгийг агаараар дүүргэх үед гэдсийг тулгуур болгохын тулд бага зэрэг татаж өгнө) бөгөөд үүнийг залгуулаад өгөх, дээд хавиргуудыг өргөснөөр уушигны дээд хэсгүүд агаараар дүүрнэ. 3.Амьсгал гаргах дараа нь эсрэгээр. Өөрөөр хэлбэл эхлээд эгэм, хавирга буулгаа хавиргын доор тавьсан алга цааш татагдан, гэдэс нурууруу татагдаад, аарцагны ероолын булчинг татна. Үүний дараа хэвлийн урд ханыг суллан түр агшин хэртэй амсхийгээд ахиад амьсгад авч эхэлнэ. Амьсгалын дасгал хийхдээ хамраараа амьсгална.

Амьсгал авахдаа өрцийг аажмаар, зөөлөн буулгах дарааллыг дагах нь их чухал байдаг. Өрцөө ингэж аажмаар буулгах дадал хожим төрөх явцад ихээхэн хэрэг болно.

Гүйцэд ба хэвлийгээр амьсгалах дасгалыг өдөрт 10 доошгүй удаа хийнэ. Хяналтын эмчийн зөвшөөрвөл, өөрийн биеийн байдлыг харгалзаад дээд нь өдөрт 40 удаа хүртэл хийж болно гэж үздэг. Зүй ёсны дагуу эзэмшин бүрэн өөрийн болгосны дараагаар алхах гишгэх үедээ хийж динамик хэлбэрээр нь хийж эхэлнэ.

2-р түвшний дасгалууд Амьсгалын үр нөлөө, хэмнэлттэй байдлыг нэмэгдүүлэх дасгалууд Амьсгаа авах ба гаргах хугацаа 1:2 гэсэн харьцаатай байхыг хамгийн үр ашигтай гэж үздэг. Ингээд ч зогсохгүй амьсгал гаргасны дараагаар хэсэг зуур амьсгаа авалгүй байх хэрэгтэй. Ингэх үед цусанд нүүрстөрөгч хуримтлагддаг. Нүүрс төрөгчийг хуримтлуулж ямар хэрэгтэй юм бэ гэсэн асуулт гарч ирэх нь зүйн хэрэг. Тэгвэл нүүрс төрөгч нь мэдрэлийн эсийн мэдрэгчүүдийн мэдрэг чадварын босгыг бууруулдаг бөгөөд ингэж мэдрэх босго нь буурснаар хэт хөөрлийг арилгаж өгдөг. Хүн хүний амьсгалын давтамж нь адилгүй байдаг болохоор нэг минутад хэдэн удаа амьсгаа авч бас гаргаж байгаагаа өөрөө тоолохоос гадна амьсгал авах ба гаргах үе шатууд ба зүрхний агшилтын давтамж хоорондын харьцаа хэд байгаагаа тодорхойлох хэрэгтэй. Үүний тулд хуруугаа судасны лугшилт мэдрэгддэг газар тавьж байгаад амьсгаа авахад зүрх хэдэн удаа цохилж, гаргах хооронд хэдэн удаа цохилж байгааг тоолоорой. Гол төлөв энэ харьцаа нь 1:1, эсвэл 1:1,5 байдаг нь тийм ч онц сайн үзүүлэлт биш юм. Харин энд өгч байгаа амьсгалын дасгалуудыг хийснээр энэ харьцааг хамгийн зохистой хэмжээнд хүргэн, өөрийн амьсгалыг удирдаж сурна.

Энд жишээ болгож дундаж эмэгтэйн дасгал хийх загварыг сонирхуулж байна. Харин та бол мэдээж хэрэг өөрийн хийсэн хэмжилт дээр тулгуурлан дасгалаа өөртөө тохируулна.

Амьсгал гаргах ба авах харьцааг зохистой болгох За, ингээд энэ эмэгтэйг амьсгал авахад зүрх нь 3 удаа, гаргахад 3 удаа, амьсгал авахын өмнө пауз авахад 2 цохилж байна гэж бодъё. Ингэвэл амьсгал авах ба гаргах харьцааг хамгийн зохистой 1:2 гэсэн харьцаатай болгохын тулд амьсгал гаргах хугацааг нэмэгдүүлж эхэлнэ. Үүний тулд 3 удаа цохилоход амьсгаа аваад 4 удаа цохилоход амьсгал гаргаад, 2 удаа цохилоход пауз авна. Дараа нь 3 удаа цохилоход амьсгаа аваад 5 удаа цохилоход амьсгал гаргаад, 2 удаа цохилоход пауз авна. Дараа нь 3 удаа цохилоход амьсгаа аваад 6 удаа цохилоход амьсгал гаргаад, 2 удаа цохилоход пауз авна. Ингээд 3:6 буюу 1:2 гэсэн зохистой харьцаанд хүрлээ.

Ийм харьцаагаар амьсгалж сурахад 3-7 хоног зарцуулна. Аажмаар дасгасаар 1:2 гэсэн харьцаатайгаар амьсгалахад өөрт эвгүй мэдрэмж төрөхөөргүй, ядаж төдөлгүй амьсгалдаг болгоно. Цаашид дасгал, гимнастик хийхдээ энэ хэлбэрийн хэмнэлттэй амьсгалаар амьсгалж байх хэрэгтэй.

Амьсгаа авах ба гаргах хугацааг нэмэх Амьсгал авах ба гаргах харьцааг зохистой болгох аргад суралцан дадалтай болж, биеэ дасгасны дараагаар энэ шатны дасгалуудыг хийж эхэлнэ. Үүний тулд жишээлэхэд, 4 удаа цохилоход амьсгаа аваад 4 удаа цохилоход амьсгал гаргаад, 2 удаа цохилоход пауз авна гэсэн дасгал хийж эхэлнэ. Дараа нь өмнөхтэй адил загварын дагуу амьсгал авах ба гаргах харьцааг 1:2 болгоно. Аажмаар: 4:4 (2) > 4:5 (2) > 4:6 (2) > 4:7 (2) > 4:8 (2). Ийм дадалтай болоход доод тал нь долоо хоног зарцуулах хэрэгтэй. Гол өөртөө болон хэвлийд байгаа хүүхдэд хор болохооргүй аажмаар дасган хийнэ. Дасгалыг хийх явцад цусан дахь хүчилтөрөгчийн агуулга хэт нэмэгдэснээс болж толгой эргэж магадгүй. Ийм үед амьсгаа аваад 20-30 секунд барьна. Яарах хэрэггүй.

Амьсгалаа бүрэн удирдах Энэ дасгалд суралцахын тулд ахиад нэг долоо хоног зарцуулна. 2 удаа цохилоход пауз авч байхаар амьсга авах ба гаргах хэсэг нь дурын байдлаар амьсгалж сурна. Жишээлэхэд, 4:6 (2) > 3:5 (2) > 8:3 (2) > 2:4 (2) гэсэн хэмнэлтэйгээр, эсвэл арай өөр хэмнэлтэйгээр амьсгал сурна. Ингэж сурсан дадал нь төрөлтийн хоёр дахь хэсэгт танд маш их хэрэг болно. Учир нь энэ үед хүүхдийн толгой нь цухуйх бөгөөд эх баригч эмч танд амьсгал, амьсгаагаа барь, дүл, битгий дүл зэргээр заах болно. Урд нь амьсгалаа бүрэн удирдаад сурчихсан байхад эх баригчийн эдгээр заалтуудыг дагахад хүндрэл гарах нь юу л бол.

3-р түвшний дасгалууд Төрөх явцын сургуулилт Жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан олон ном, гарын авлага дээр ийм дасгалуудыг өгсөн байдаг. 1-р хэлбэрийн амьсгал. Энэ хэлбэрийн амьсгалыг удаан ч гэж нэрлэдэг. Товчхон хэлэхэд энэ бол амьсгаа авах ба гаргах харьцааг 1:2 болгох хэмнэлттэй амьсгал юм. Ийм хэлбэрийн амьсгал нь базлалт эхлэх үед хамгийн тохиромжтой байдаг ч заримдаа төрөлтийн туршид энэ хэлбэрийн амьсгалаар амьсгал болдог. Базлалт эхлэх болгон амьсгаагаа гүнзгий гаргах уушгаа цэвэрлээд залгуулан гүн амьсгаа авна. Базлалт дуусахад мөн адил амьсгална.

Хоёрдугаар хэлбэрийн амьсгал. Базлалтын эрчим нэмэгдэж, хоорондын зай нь багасахын хэрээр нэгдүгээр хэлбэрийн амьсгалаар амьсгалахад улам бүр хүнд болж ирнэ. Ойр ойрхон “нохой” шиг амьсгалах шаардлага гарч ирдэг. Үүний хоёр дахь хэлбэрийн амьсгал гэнэ. Амьсгалах загвар нь дараах байдалтай байна, үүнд: базлалтын хооронд нэгдүгээр хэлбэрийн амьсгал, базлалт эхлэхэд амьсгаагаа гүнзгий гаргаад гүн аваад дараа нь ойр ойрхон өнгөц амьсгалах бөгөөд хэлийг дээд шүдний орчим тагнаанд шахна. Базлалт дуусах үед амьсгалын давтамжийг цөөлөөд амьсгаагаа бүрэн гаргаад гүнзгий амьсгаа авсны дараа нэгдүгээр хэлбэрийн амьсгалаар амьсгална. Эрчимтэй базлалтууд нь дунджаар 40 секунд орчим үргэлжилдэг болохоор толгой эргэх, дотор муухайрахаас сэргийлэхийн тулд энэ дасгалыг 20-30 секундээр хийх нь илүү тохиромжтой.

Гуравдугаар хэлбэрийн амьсгал. Энэ хэлбэрийн амьсгал нь хүүхдийн толгой нь доош буусан ч дүлэх болоогүй үед эхийн биеийг бага ч гэсэн амраах зорилготой. Энэ үе нь төрөлтийн нэлээд хүнд үе болохоор орилж хашгирах ч энүүхэд. Гэхдээ сайт бодоод үзье. Хүн амьсгаа гаргахдаа орилдог бөгөөд орилоход амьсгал авах үе нь богино байдаг. Амьсгал авах үе богино байна гэдэг хүчил төрөгч уушгинд хангалттай орж ирэхгүй байна гэсэн үг. Уушгинд хангалттай орж ирэхгүй байгаа болохоор цусанд, түүний дотор ихэсийн цусан дахь хүчилтөрөгчийн дутагдал нэмэгдэнэ. Үр дүнд нь хүүхдэд хамгийн хэцүү байх болно. Тиймээс анхаарлаа өөр зүйл рүү хандуулан аль болох тайвшрахыг хичээж энэ хэлбэрийн амьсгалаар амьсгалах нь хавьгүй дээр. Төрөлтийн энэ үе 10-15 минут үргэлжилдэг бөгөд базлалт нь 2-3 минутын зайтай 60 секундээс илүү удаан үргэлжилдэггүй. Ингээд базлалт эхлэхэд амьсгаагаа шавхан гаргаад гүн авна. Дараа нь амьсгал өнгөц хурдан болно. Гурав дөрвөн удаа хурдан хурдан амьсгаа авч гаргасны дараа амьсгаагаа хүчтэй шахаж гаргах, эсвэл хошуугаа шүгэлдэж байгаа мэт цорвойлгож байгаад хүчтэй үлээж гаргана. Энэ үед “нэг, хоёр, гурав амьсгаа гаргах”, “нэг, хоёр, гурав амьсгаа гаргах” гэх мэтээр дотроо тоолох нь маш чухал. Хэрэв ингэж тоогоо алдахгүй анхаарлаа амьсгал дээрээ төвлөрүүлэн амьсгалвал хашгирах зав ч гарахгүй.

Гэхдээ тэсэлгүй хашгирсан байлаа ч айх юмгүй. Базлалт дуустал нь өөрийнхөө чадахаараа амьсгалж байгаад дуусах үед нь амьсгалаа гүнзгий шахан гаргаж уушгаа цэвэрлээд дараа нь гүнзгий авч, залгуулаад базлалт эхлэх хүртэл нь нэгдүгээр хэлбэрийн амьсгалаар амьсгална. Энэхэн зуур хүчээ хурааж байгаад дараагийн базлалт эхлэхэд хашгирахгүй байхыг хичээгээрэй. Харин энэ бол төрөх явцыг сургуулилсан дасгал болохоор өдөрт ганц удаа 20-30 секундын турш амьсгалж дадалтай болох хэрэгтэй.

Дөрөвдүгээр хэлбэрийн амьсгал. Хүүхдийн толгой умайн доод хэсгийг өнгөрч аарцагны ёроолд хүрнэ. Энэ үед дүлэх хэрэгтэй болно. Дүлэх үед энэхүү дөрөв дэх хэлбэрийн амьсгалаар амьсгална. Дүлэнэ гэдэг маш хүнд ажил байдаг болохоор урд нь хийсэн амьсгалын дасгал болон гимнастикийн бүхэл дадал хэрэг болно.

Дүлэлт нь минут орчим үргэлжилдэг. Дүлж эхлэхдээ базлалт эхлэхтэй адилаар амьсгална. Өөрөөр хэлбэл амьсгалаа гүн аваад гаргаад залгуулаад дүлнэ. Дүлэхдээ амьсгалаа авсан байх бөгөөд өрц, уушгинд байгааг агаараар саван дээр дарж дүлнэ. Амьсгал хүрэхгүй байвал өрцөө суллалгүйгээр цээжний дээд хэсгээр амьсгалан агаар аваад /гүйцэд амьсгалах дасгалыг санаарай/ үргэлжлүүлэн дүлнэ. Дүлэлт дууссанэы дараа гүнзгий амьсгаа аваад залгуулан нэгдүгээр хэлбэрийн амьсгалаар амьсгалж амран хүчээ сэлгэнэ.

Гэхдээ энэ бол төрөлтийн сургуулилт болохоор хар хүчээрээ хийж болохгүй нь мэдээж. Бага зэрэг хүч гарган хийх бөгөөд гол нь дадалтай болж авах явдал юм. Нэгэнт ийм далалтай болсон байхад төрөх үедээ өөрөө ч мэдэлгүй зөв амьсгалчихсан байх болно.

Улмаар амьсгалын бүх дасгалуудыг хийж дадсаны дараагаар нөхөр, эсвэл хичээл дээр төрөх явцыг сургуулилж байхад илүүдэхгүй байх. Сургуулилтыг 5минутаас илүү хийх хэрэггүй.

Магадгүй энэ бүхний уншаад өдөрт ердөө 10-20 минут дасгал хийгээд ийм их зүйлийг хэдийд нь сурч амжих юм бэ гэж бодож байж болох юм. Тиймээс хичээллэх хуваарийг урьдчилан гаргах нь хамгийн зөв. Жишээлэхэд,:

I долоо хоног: хэвлийгээр амьсгалах дасгалыг эзэмших, хэмнэлттэй амьсгалах дасгалыг эхлүүлэх; II долоо хоног: хэвлийгээр амьсгалах дасгал, гүйцэд амьсгалах дасгалыг эзэмших, амьсгал авах ба гаргах хугацааг өөрчлөх дасгал. III долоо хоног: хэвлийн ба гүйцэд амьсгал, амьсгалыг бүрэн удирдах дасгал IV долоо хоног: 3-дахь долоо хоногтой адил, дээр нь хоёр дугаар хэлбэрийн амьсгал г.м.

Хамгийн гол нь дасгалуудыг хийж эхлэхийн өмнө хяналтын эмчтэйгээ уулзан эдгээр дасгалуудыг хийхэд өөрт болон хэвлийд байгаа хүүхдэд ямар нэг сөрөг нөлөө бий эсэхийг сайтар лавлан асуух хэрэгтэйг мартуузай. Эмч хараад зарим дасгалыг нь хасаад заримыг нь үлдээж ч болох юм. Тэгээд сөрөг нөлөө байхгүй гэвэл хийхдээ хамгийн гол нь яаралгүй, ачааллыг аажмаар удаан нэмэх ёстой гэдгийг үргэлж санаж байх хэрэгтэй.

Хагалгаагаар төрж магадгүй нь ээ

2013 оны 06-р сарын 04 Нийтэлсэн supermom

За би нь эмчдээ үзүүлсэн чинь эхэс дор байрлсан байна. Ирэх долоо хоногт эмч нарын зөвлөгөөнөөр орж, дотуур үзлэг хийж байгаад өөрөөрөө төрөх үү хагалгаа хийлгэх үү гэдгийг маань шийднэ гэлээ.

Ерөнхийдөө эхэс дор байсан ч төрөх дөхөхөөр дээшилчих байх гэж эмч маань хэлж байсан болохоор өөрөөрөө төрнө гэдэгтээ бүрэн итгэлтэй байсан юм. Жирмээ болсныхоо дараахан төрөхийн өвдөлтөөс айгаад хагалгаагаар төрдөг юм билүү гэж хэсэг бодож байгаад өөрөөрөө төрсөн нь дээр юм байна гэж шийдсэн. Гэтэл одоо ингээд өнөөх хагалгаагаараа төрж магадгүй болчихлоо доо.

Өөрөөрөө төрөхдөө бэлтгэж хэдэн сар дасгалд явж, сэтгэлзүйгээ бэлтгэж зөндөөн хичээсэн болохоор одоо өөрөөрөө төрчих юмсан л гэж бодогдож байна.

Дараагийн үзлэг дээр эхэс нь дээшилчихсэн байгаасай. Бурхандаа л залбирья даа.